Энэ жил хоёр болон гурван настай хүүхдийг цэцэрлэгт хамрагдуулаагүй. Эл асуудлаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангаас тодрууллаа.
Тэрбээр "Энэ жилийн хувьд халдварын нөхцөл байдлаас шалтгаалж 4, 5 настай хүүхдүүдийг цэцэрлэгт авсан. Харин 2, 3 настай хүүхдийг аваагүй. Есдүгээр сарын 1-нээс хичээл эхэлснээс хойш халдвар авч байгаа иргэдийн дунд хүүхдийн тоо өсөөгүй. Анх есдүгээр сарын 1-нд халдвар авсан нийт иргэдийн 20 хувь нь хүүхдүүд байсан. Одоо бол 18 хувь нь хүүхдүүд байна. Харьцангуй буурсан үзүүлэлттэй байна.
Нэгт, хүүхдүүд халдварлах нь багасаж байна. Хоёрт, 0-11 насны хүүхдүүдийг томуугийн вакцинд хамруулж байна. Үндсэндээ 2, 3 настай нийт хүүхдийн 90 орчим хувь нь томуугийн вакцинд хамрагдаад байна. Тиймээс эрсдлийн үнэлгээ хийж, эрсдэлгүй гэдэг тооцоолол гарах юм бол арваннэгдүгээр сарын 1-нээс 2, 3 настай хүүхдүүдийг цэцэрлэгт авах ажлыг орон даяар зохион байгуулна" гэх мэдээллийг өглөө.