Хэнтий аймгийн Норовлин сумын нутагт Ангирт багийн “Авсад Хайрхан” гэдэг газарт хээрийн түймэр гарч 400 га талбай шатжээ. Энэ тухай дуудлага өчигдөр буюу аравдугаар сарын 18-нд бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд түймрийг цурамд оруулж, өчигдөр 16:25 цагт бүрэн унтраасан байна. Улмаар байгаль орчны байцаагчид хүлээлгэн өгсөн талаар ОБЕГ-аас мэдээллээ.
Хэнтий аймагт хээрийн түймэр гарч, 400 га талбай шатжээ
2021-10-19 15:48:06