8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол, Оросын эмэгтэйчүүдийн холбоо гэр бүл, хүүхдийн эрхийг хамгаалах салбарт хамтран ажиллана

2021-10-19 09:33:00

МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл, МЭХ-ны УЗ-ийн гишүүн Д.Ганцэцэг нар ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн орлогч дарга Г.Н.Кареловагийн урилгаар энэ сарын 13-15-ны хооронд болсон Евроазийн эмэгтэйчүүдийн 3 дугаар чуулга уулзалтад оролцлоо. МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл Москва хотноо ажиллахдаа ОХУ-ын эмэгтэйчүүдийн холбооны дарга Екатрина Лаховатой уулзаж, хоёр улсын эмэгтэйчүүдийн байгууллагын хамтын ажиллагаа, эмэгтэйчүүд, гэр бүл, хүүхдийн эрхийг хамгаалах салбарт хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зуржээ. 

Тодруулбал, Улс төрч, төрийн зүтгэлтэн, РСФСР-ын депутат, төрийн Думын депутат, ОХУ-ын ерөнхийлөгчийн эмэгтэйчүүд, гэр бүл, хүүхдийн асуудал хариуцсан комиссын дарга, 2014-2019 ОХУ-ын холбооны хурлын гишүүн, эх орны төлөө 4-р зэргийн одон, найрамдлын одонгоор шагнагдсан ОХУ-ын Эмэгтэйчүүдийн холбооны дарга Екатерина Лахова нар санамж бичигт гарын үсэг зурсан байна. 

5 жилийн турш үргэлжлэх санамж бичгийн хүрээнд дараах арга хэмжээнүүдийг хийж гүйцэтгэхээр боллоо

Үүнд:

1. Хамтын ойлголцлыг бэхжүүлэх, хүйсийн ялгаварлан гадархуулалт, хүчирхийлэл болон тэгш бус байдлын бүхий л хэлбэрийг арилгах, хүний эрхийг хамгаалах зорилгоор хоорондын хамтын ажиллагаа, харилцаа холбоог нэмэгдүүлэх.

2. Эмэгтэйчүүд, гэр бүл, хүүхдийн эрхийн асуудлаар харилцан арга хэмжээ өрнүүлэн хөгжүүлэх. Эмэгтэйчүүдийг хөгжүүлэхэд зориулан стратеги, бодлого, механизм болон арга хэрэгслийг боловсруулах. Нийгэм эдийн засгийн хөгжилд оролцох эмэгтэйчүүдийн эрхийг хангах, хөгжлийн үр дүнг тэгш эрхийн үндсэн дээр хүртэж, ашиглахад өөрсдийн хувь нэмрээ оруулах. Улс төрийн болон нийгмийн үйл ажиллагаан дахь эмэгтэйчүүдийн оролцоог өргөжүүлэх, эдийн засгийн байдлыг сайжруулах, бизнес аж ахуй эрхлэх санаа, санаачилгыг хэрэгжүүлэх, бүх насны эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг сайжруулах болон гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд тус тус туслалцаа, дэмжлэг үзүүлэх.

3. Мэдээлэл, баримт бичиг, хэвлэлийн материалыг харилцан солилцох. Талуудын хамтын ажиллагааны тухай мэдээллийг байгууллагуудын албан ёсны вэб сайтад байршуулах болон олон нийтийн цахим мэдээллийн хэрэгслээр түгээх.

4. Олон улсын байгууллагын гишүүнчлэлийн хүрээнд хамтын ажиллагаа болон харилцаа холбоог бэхжүүлэн өргөжүүлэх. Талууд бие биенийхээ эрх ашиг, сонирхлыг харгалзан үзэх, харилцан хүндэтгэх зарчмыг удирдлага болгон 2030 он хүртэлх “Тогтвортой хөгжлийн зорилт”-ын хэрэгжилтийг идэвхижүүлэх зорилгоор хамтран туршлага солилцох, хэрэгжүүлэх болон хамтын үйл ажиллагааг нэмэгдүүлэх.

5. Шинжээч, эрдэмтэн судлаачдын солилцоонд Монгол Улс болон ОХУ-ын эмэгтэйчүүдийн байгууллага, мэргэжлийн холбоо, байгууллага болон аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн оролцоог хөхүүлэн дэмжих. Залуу эмэгтэйчүүдийн хамтын ажиллагаа болон харилцаа холбоог нэмэгдүүлэх таатай нөхцөл орчныг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулах.

6. Талуудын байгаль экологийн салбар дахь хамтын ажиллагааг бэхжүүлж, Оросын эмэгтэйчүүдийн холбооны “Цэвэр гэр, цэвэр Улс болон цэвэр Эх дэлхий” төсөл, “Тэрбум мод” үндэсний төсөлд талууд тус тус хамтран оролцох зэрэг саналуудыг тусгасан байна.

Санамж бичигт гарын үсэг зурсанаар 1990 оноос өмнө хамтын ажиллагаатай байсан хоёр улсын эмэгтэйчүүдийн байгууллагын хамтын ажиллагаа шинэ түвшинд гарч, хоёр орны охид, эмэгтэйчүүдэд арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлэхэд суурь нь болох юм.

2018 онд Ерөнхийлөгч Владимир Путины захирамжаар 80 жилийн түүхт ОХУ-ын эмэгтэйчүүдийн байгууллагын төр олон нийтийн статусыг сэргээжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл