2021 оны нэгдүгээр ээлжээр хугацаат цэргийн алба хаагч татахгүй байхаар шийдвэрлэж тавдугаар сард улсын хэмжээнд цэрэг татлага явагдагдаагүй билээ. 2021 оны ээлжит цэрэг татлага Улаанбаатар хотод энэ сарын 21-24-ны хооронд зохион байгуулагдана. Хөдөө орон нутагт цэрэг татлага өнгөрсөн 9 дүгээр сарын дунд үеэс эхэлсэн бол нийслэлд энэ сарын 21-24-ны хооронд зохион байгуулагдах юм.