Өвөрхангай аймгийн төвөөс зүүн урд зүгт 14 км, Тарагт сумын Дунд гарам гэдэг газар Онги голын усанд автомашин суусан тухай дуудлагыг өчигдөр 14:00 цагт өгчээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 14 км замыг туулан 14:25 цагт очиход Баян-Өндөр сумаас Арвайхээр сумын чиглэлд зорчиж явсан иргэн М-ын “Тоёота Пропокс” загварын суудлын автомашин Онги голын усанд суусан байжээ.
Уг автомашинд 35-78 насны таван иргэн зорчиж байжээ. Алба хаагчид 40 минут ажиллаж автомашиныг гаргаж, иргэдийг аварсан байна.