8o
Улаанбаатар хот
mobile menu

Зайсан хилл цогцолборт байрладаг "Собт трейд" компанийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ

2021-10-18 10:16:00

Камертон хамтлагийн тоглолтыг зохион байгуулсан Зайсан хилл цогцолборт байрладаг "Собт трейд" компанийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ.

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар "Удаа дараа зөрчил гаргасан, гэрээ байгуулалгүй үйл ажиллагаа явуулсан "СОБТ трейд" компанид зөрчлийн хэрэг үүсгэн, тусгай зөвшөөрлийг цуцаллаа. ААН-үүдээ дэмжинэ. Гэхдээ зөвшөөрөгдсөн хэм хэмжээнд хариуцлагатай байх шаардлагатай" хэмээн өөрийн цахим хуудастаа мэдээлжээ. 

"Зайсан Хилл"-д 10-аад зөрчлийн үйлдэл гаргаж байсан 

Тус газрын талаар УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Д.СУМЪЯАБАЗАР дараах мэдээллийг өгсөн. 

Тодруулбал, Захирагчийн албатай хариуцлагын гэрээ байгуулаагүй, гурван удаагийн зөрчлийн хэрэг бүртгэгдсэн "Зайсан Хилл"-д 10-аад зөрчлийн үйлдэл гарсан. Бид шаардлага удаа дараа хүргүүлсэн. Есдүгээр сарын 20-ны өдөр Засаг даргын зүгээс хоол үзвэр үйлчилгээ зэрэг аж ахуй нэгжүүдтэй уулзаж, босоо хүлээн авалтыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн. Харин суугаа хүлээн авалтыг 50 хувийн дүүргэлттэй зохион байгуулахыг зөвшөөрсөн. Спорт, урлагийн арга хэмжээг 50 хувийн дүүргэлттэй зохион байгуулахыг зөвшөөрсөн. Аж ахуй нэгжүүд маань үүрэг хариуцлагаа ухамсарлах хэрэгтэй. Бид аль болох торгохгүй, дэмжих байр суурьтай байгаа. Зарим нэг зүйл дээр хайхрамжгүй байна. НОК-оос албан бичиг хүргүүлсэн эсэх асуудал маргаан дагуулсан. Бидэнд "Камертон" хамтлагийн тоглолт зохион байгуулах хүсэлт ирээгүй гэсэн мэдээллийг өгсөн юм. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Ухнаа
Аль галавын "Камертон" хамтлаг вэ одоо энэ хөгшин гарууд Монголын урлагаас зайлж Залуу үед зайгаа тавьж өгөх цаг аль хэцээний болоогүй юмуу? Хаашаа юм 60, 70 гартлаа л бас Залуусыг бузарлаад л явах уу
2021/10/18 202.126.93.243
зочин
Ийм хэцүү үед концерт тоглосон Камертон хамтлагт нь ямар хариуцлага тооцох вэ. Буугаар сүрдүүлэн хүчээр аваачиж дуу дуулуулаагүй байлтай. Мөгнөний төлөө яаж ч мэдэхээр болжээ.
2021/10/18 66.181.183.119
харамсалтай
Жирийн иргэд УОК, НОК ын захирамжуудыг яс мөрдөж байгаа. ХАРИН МАН ын том толгойтой дарга нар өөрсдийн гаргасан шийдвэр, захирамжаа хэрэгжүүлдэггүй явсаар ирлээ. ИЙМ байхад КОВИДЫГ цөөрүүлэх боломжгүй
2021/10/18 66.181.187.141