8o
Улаанбаатар хот
mobile menu

Хил зөрчсөн БНХАУ-ын иргэнийг Улаанбаатараас гаргахгүй байх шийдвэр гаргалаа

2021-10-15 14:06:14

Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн БНХАУ-ын иргэнийг хоёр жилийн хугацаанд Улаанбаатараас өөр газарт зорчихгүй байх шийдвэрийг шүүхээс гаргалаа.

Шүүхий шийдвэрийг тодруулбал:

-БНХАУ-ын иргэн Taiping /Цай Пинг/-д холбогдох хэргийн талаар  Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Taiping /Цай Пинг/-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйл /Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх/-ийн 1 дэх хэсэг /Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, эсхүл хуурамч баримт бичгээр, эсхүл зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн бол нэг мянга гурван зуун тавин нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ/-т заасан хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авсан байна.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газар “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай” 2021 оны 10 дугаар сарын 5/46 дугаартай прокурорын тогтоол, 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 5/77 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн аж.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2021/ШЦТ/74 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр улсын яллагчтай тохирсон ял болох 2 жилийн хугацаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс өөр газарт зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Ямар тэнэг хуультай юм бэ Улсын хил зөрчөөд хэдэн төгрөгөөр торгуулаад Монголд амьдрах эрх нээгддэг ардчилал эрх чөлөө гэдэг эх орныг минь юу болгож байна даа
2021/10/17 202.9.46.249
зочин
өндөр торгууль ноогдуулаад хөөж гаргахгүй яасан юм бэ. Тэрийг хотод байлгаж, тэжээж байх ямар тэнэг шийдэл вэ
2021/10/17 43.242.243.117