8o
Улаанбаатар хот
mobile menu

Зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөн өвлийн хуваарьт шилжинэ

2021-10-15 12:00:00

Зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөн энэ сарын 16-ны таван цагаас эхлэн өвлийн цагийн хуваарьт шилжихээр болжээ.

 Зорчигч галт тэргээр аялахдаа дараах бичиг баримтыг заавал бүрдүүлнэ.

  • Коронавируст халдварын эсрэг вакцинжуулалтад бүрэн хамрагдсан түүнээс хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн нотлох баримт. 
  • Сүүлийн дөрвөн сард коронавирусийн халдвараар өвчилж эдгэсэн бол эрүүл мэндийн байгууллагын магадлагаа.
  • Коронавируст халдварын тохиолдол бүртгэгдээгүй орон нутаг /аймаг, сум/-аас зорчих хөдөлгөөн эхэлсэн болон 1, 2-т заасан баримт бичигтэй зорчигчоос бусад тохиолдолд коронавируст халдварын бх-ПГУ шинжилгээний сөрөг хариу /шинжилгээ өгсөн өдрөөс 3 хоногийн хугацаанд хүчинтэй/, эсхүл антигенд суурилсан түргэвчилсэн шинжилгээний сөрөг хариу / шинжилгээ өгсөн өдрөөс 2 хоногийн хугацаанд хүчинтэй/

Мөн цар тахлын эсрэг халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж байгаатай холбоотойгоор тасалбаргүй зорчигчийг галт тэргэнд оруулахгүй, үдэн гаргагчийг зорчигчийн тавцанд нэвтрүүлэхгүй гэж УБТЗ ХНН-ээс мэдээллээ.

Зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөн өвлийн хуваарьт шилжинэ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл