8o
Улаанбаатар хот
mobile menu

Энэ оны долдугаар сараас хойш улсын хэмжээнд 5,766 өрх хүнсний талон авахаа больжээ

2021-10-14 14:30:00

2021 оны долоо, найм, ес, аравдугаар сард нийт 5,766 өрх хүнсний талон авахаа больсныг ХНХ-ын сайд А.Ариунзаяа өөрийн фэйсбүүк хуудастаа мэдээлжээ.

Түүнчлэн хэд хэдэн аймаг болон нийслэлийн Баянгол дүүргийн нэг хорооны өрхүүд хүнсний талон авдаггүй болжээ.Тодруулбал,

  • 2019 оны нэгдүгээр сард Говь-Алтай аймгийн Алтай сум Хүнсний талонгүй сум
  • 2020 оны нэгдүгээр сард Сэлэнгэ аймгийн Бугант сум Хүнсний талонгүй сум
  • 2020 оны аравдугаар сард Говь-Алтай аймгийн Баянтоорой тосгон
  • 2021 оны гуравдугаар сард Дорноговь аймгийн Сайхандулаан
  • 2021 оны долдугаар сард Хэнтий аймгийн Баян-Овоо, Өмнөговь аймгийн Хүрмэн
  • 2021 оны наймдугаар сард Дорноговь аймгийн Алтанширээ
  • 2021 оны аравдугаар сард Дархан-Уул аймгийн 11, 12, 16-р баг, Улаанбаатар Баянгол дүүргийн 2-р хороо хүнсний талон авдаг өрхгүй болж, ажлын байранд зуучлагдсан байна.

“2022 онд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн үйл ажиллагаа илүү тэлнэ. Байгаа хөтөлбөрүүд дээр “Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” хөтөлбөр нэмэгдэнэ. Өрх дээр суурилсан “Төгсөлтийн аргачлал”-аар урт хугацааны туршилт хөтөлбөрийн төсөл эхэлж байна” хэмээн А.Ариунзаяа сайд бичжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл