Өнөөдөр өглөө тээврийн жолооч н.Саарал Сүхбаатарын талбайд шалаанз машинтайгаа ирж, жолоочдын нөхцөл байдлыг эрх баригч, сайд дарга нарт хүргэхийг зорьж эсэргүүцлээ илэрхийлсэн. Тээвэрчдийг ковидын шинжилгээнээс шалтгаалж, хохироож байгааг тээвэрчид хэлж, жагсаж байгаа юм. Энэ талаар Зам тээврийн сайд Л.Халтар "Цагаанхаданд байгаа жолоочдыг бөмбөлөгт байрлуулж байгаа. 20 хүнээр нэг бөмбөлөгт байлгаж тусгаарлаж байгаа. Гэхдээ тэдний нэгээс халдвар илэрсэн тохиолдолд бүгдийг нь тусгаарлаж байгаа. Энэ тоог цөөлөх асуудлаар ярилцаж байна. Сангийн сайд Б.Жавхлангаар ахлуулсан ажлын хэсэг энэ баасан гарагт газар дээр нь очиж ажиллана" гэсэн мэдээллийг өглөө.
Сүхбаатарын талбайд тээвэрчид эсэргүүцлээ илэрхийлж байна
2021-10-13 14:27:51