8o
Улаанбаатар хот
mobile menu

УОК: Гадаадаас ирж буй иргэдийг тусгаарлах журмыг өчигдөр ЦУЦАЛЖЭЭ

2021-10-13 10:33:54

УОК гадаадаас ирж буй вакцины бүрэн тунд хамрагдаагүй иргэдийг 7 хоног зочид буудал, 7 хоног гэрээр тусгаарладаг байсан журмыг хүчингүй болгожээ.

Тодруулбал, өчигдөр УОК-ын даргын тушаал гарч, "Гадаад улсаас ирсэн хүнийг тусгаарлан ажиглах үйл ажиллагааг зохицуулах түр журам"-ыг цуцалсан байна.

Ингэснээр 2021 оны аравдугаар сарын 15-наас эхлэн нисэх буудалд буусан иргэдээс газар дээр нь шинжилгээ авч, шинжилгээний хариуд үндэслэн гэрийн ажиглалтад шилжүүлэх юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл