Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд шинээр баригдаж байгаа барилгын дээврээс хоёр хүн унах гэж байсныг Онцгой байдлын алба хаагчид эсэн мэнд буулгажээ.
Энэ талаарх дуудлагыг 10 дугаар сарын 7-ны орой 22:11 цагт холбогдох албаныхан хүлээн авчээ. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 22:32 цагт очиход 42 настай, согтуу эрэгтэй Б, 16 настай охин Б-гийн хамт шинээр баригдаж байгаа 10 метрийн өндөртэй барилгын торхны хөндлөвч төмөр дээрээс унаж болзошгүй байсныг эсэн мэнд буулгасан байна. Улмаар Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн офицерт хүлээлгэн өгчээ.