Эхлэл брэнд “Hulan21plus” гар утсаа БНХАУ-аас импортолж, хэрэглэгчдээ хуурч, гаалийн татвараас зайлсхийсэн Гаалийн ерөнхий газраас мэдээлэл хийлээ. ГЕГ-аас 2021 оны есдүгээр сарын 30-нд Чингис хаан олон улсын нисэх буудлын гаалийн газарт цахим хяналт тавьж ажилласан байна. Энэ ажиллагааг хэрэгжүүлэх явцад Монгол Улсын нэр бүхий хуулийн этгээд БНХАУ-аас импортоор оруулж ирж буй гар утсаа гар утасны сэлбэг, дагалдах хэрэгсэл гэж тус тусад нь гаальд мэдүүлж, нийт 175.9 сая төгрөгийн татвараас зайлсхийсэн нь урьдчилсан байдлаар тогтоогджээ. Уг хэргийг прокурорын байгууллагын хяналт дор шалгаж байгаа аж.
ГЕГ: “Эхлэл” брэнд 175,9 сая төгрөгийн татвараас зайлсхийсэн
2021-10-05 13:30:06