Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 2,225 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 314,601 болж нэмэгдлээ.
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд
- 1,015 нь Улаанбаатар хотод,
- 1,210 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн хугацаанд 2,269 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.
Харин коронавируст халдварын улмаас 0-80 гаруй насны 15 хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна.