8o
Улаанбаатар хот
mobile menu

Төсөл хөтөлбөрүүд нээлтээ хийлээ

2016-04-06 09:43:00

      Өмнөговь аймагт иргэдийн хөдөлмөр эрхлэлт, өрх гэр бүлийн орлогыг нэмэгдүүлэх олон жишиг хөтөлбөр хэрэгжиж байгаа билээ. Тэдгээрийн нэг бол өрх гэр бүлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа “Ажилтай орлогтой эмэгтэйчүүд”, “40-өөс дээш насны хөдөлмөр эрхлэхэд бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх” хөтөлбөрүүд бөгөөд өнөөдөр  нээлтээ хийлээ. Төсөл хөтөлбөртөө хамрагдаад өрхийн орлого, амжиргаагаа нэмэгдүүлэх боломж байгааг хэлж байлаа.

Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх тус хөтөлбөрүүдийг боловсруулан хэрэгжүүлж, эдгээр хөтөлбөрийн хүрээнд 2011-2015 онд орон нутгийн төсвөөс 250,0 сая төгрөгийг зарцуулаад байна. Үүний үр дүнд 454 иргэнийг байнгын ажлын байраар хангасан бөгөөд уг төслүүдээс ойролцоогоор 1200 орчим иргэн үр шимийг нь хүртээд байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл