НҮБ-ын гишүүн 193 улс оронд 2012 оноос эхлэн жил бүрийн 10 дугаар сарын 11-ний өдрийг “Олон улсын охидын өдөр” буюу “Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр” болгон тунхагласан.
”Олон улсын охидын өдөр”-ийн гол зорилго нь охидод тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, тэдний эрхийг хамгаалах, хөгжүүлэхэд нь анхаарал хандуулах, охидын эрхийн талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэхэд оршдог. Энэ жил МЭХ-ноос олон улсын Охидын өдөрт зориулан “БҮҮВЭЙ-БҮҮ АЙГ” арга хэмжээг зохион байгуулах гэж байгаа аж. Энэхүү аяныг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран хэрэгжүүлж байгаа аж.
Охид өөрийгөө хамгаалах чадваргүй, бага балчир, тэрбайтугай эмэгтэй болж төрснөөрөө хүчирхийлэлд өртөж, хохирч байна.2017 оны байдлаар Монгол Улсад жилд 138 хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болж байсан бол сүүлийн таван жилийн дотор энэ тоо 3 дахин өссөн байна.
Охид минь бүүвэй..., Охид бүү айг...