8o
Улаанбаатар хот
mobile menu

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Төрийн банк нэгдэж байна

2021-10-05 10:15:00

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өчигдрөөс албан ёсоор эхлээд байна. Энэхүү санаачилгын хүрээнд төрийн байгууллагууд мод тарьж эхэлсэн бөгөөд Сангийн яамны харьяа байгууллагууд өчигдөр Сонгино хайрхан дүүргийн 24-р хороо “Бумбатын булаг”-т мод тарьлаа. Сангийн яамны харьяа Төрийн банкны хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд аянд нэгдэж байгаагаа зарлан  “Бумбатын булаг”-т 80 гаруй суулгацыг энэ үеэр тарьжээ. Төрийн банкны хувьд байгальд ээлтэй бизнесийг дэмжиж, экологид ээлтэй орчныг бий болгох зорилт тавин ажиллаж, байгаль орчноо хайрлан хамгаалах, ирээдүй хойч үеэ байгаль, амьтанд хайртай, зөв хүн болгон төлөвшүүлэхийн тулд 2013 оноос хойш “Эко боловсрол олгох аян”-ыг эхлүүлээд байгаа юм.

244506036_3084250375122920_659577192999075076_n

244461292_4639632869381522_5266097074909799634_n

244434091_283499220084020_5941124803507213794_n

244412802_1334733776980515_4195244761657618414_n

243334925_549977942749816_1700914270186281472_n

Төрийн банк нь Монгол орныг хамарсан 500 гаруй салбар нэгж, 4000 орчим ажилтныхаа оролцоотой “Байгальд ээлтэй Гялс цэвэрлэгээ”-г жил бүр зохион байгуулж, Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт байрлах гол горхи, нуур цөөрмийн эрэг, сав 5,237 га газрыг цэвэрлэж, аж ахуй нэгжүүд болон иргэдээ байгаль орчинд ээлтэй, хариуцлагатайгаар аялж зугаалахыг уриалж, үлгэрлэсээр ирсэн юм.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment