8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр зургаан дүүрэгт түргэвчилсэн шинжилгээ авах есөн цэг ажиллана

2021-10-05 10:07:23

“Энгийн паспорт эзэмшигчдийг жуулчны визийн шаардлагаас чөлөөлөх тухай” Монгол Улс болон Перу Улс хоорондын хэлэлцээр 2021 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхлэв.

Энэхүү хэлэлцээрийн дагуу хоёр улсын хүчин төгөлдөр энгийн паспорт эзэмшигч иргэд аялал жуулчлалын зорилгоор нөгөө талын нутаг дэвсгэрт нэвтрэх, зорчих, дамжин өнгөрөх, гарахдаа анх нэвтэрсэн өдрөөс эхлэн 180 хоногийн дотор 90 хоногоос хэтрэхгүй хугацаанд харилцан визгүй зорчих юм.

Ингэснээр Монгол Улсын энгийн паспорт эзэмшигч иргэд 25 улс, үүнээс Латин Америкийн долоон улсад визгүй зорчдог болж байна.

Монгол Улс болон Бүгд Найрамдах Перу Улс хоорондын харилцан визгүй зорчих хэлэлцээрт 2021 оны тавдугаар сарын 26-ны өдөр гарын үсэг зуржээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment