8o
Улаанбаатар хот
mobile menu

Дэлхийн боловсролыг Өмнөговьдоо эзэмшиж байна

2016-04-06 09:39:00

Олон жил сурах шаардлагагүй боллоо. Өмнөговь аймгийн залуус жил суралцаад олон улсын жишигт нийцэхүйц мэргэжлийн ур чадвартай болж байна. Тус аймагт үйл ажиллагаа явуулж буй Политехникийн коллеж нь энэ онд 16 мэргэжлээр элсэлт авсан юм. Түүнээс гагнуурчин, өрөг угсрагчийн анги нь 50 оюутантай бөгөөд оюутнуудаа олон улсын сертифкаттай төгсгөдөг болсноороо онцлог юм.Оюутнууд хагас автомат гагнуур, хийн гагнуур, цахилгаан гагнуур хийж сурдаг давуу талтай. Ингэснээр бидэнд цаг хугацаа хэмнэх, ур чадвар нэмэгдэх олон боломж бий болж байгаа юм.

Үүнээс гадна Политехникийн коллежийн оюутнууд өрөг угсрагчийн мэргэжил эзэмшдэг. Төрсөн нутагтаа хүссэн мэргэжлээ эзэмших бүрэн боломжтой болсны үр дүн гарч байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл