Гэртээ харихаар явж байсан 27 настай эрэгтэй Баянгол дүүрэг, 13-р хороо, Алтай зочид буудлын гадна явж байхдаа бусдад зодуулж дээрэмдүүлсэн гэх хэрэг өнгөрөгч шөнө /2021.09.30/ шөнийн хоёр цагийн үед гарчээ.
Тодруулбал 22 настай эрэгтэй Б нь хажуугаар зөрөхдөө мөрлөсөн гэх шалтгаанаар бусадтай нийлж бүлэглэн зодож дээрэмдсэн байна. Хохирогчийн гар утас, хэтэвчинд байсан 400,000 төгрөгийг дээрэмдээд зугтжээ. Хэргийг өдгөө Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.