Булган аймгийн Булган сум зургадугаар хорооллын “Б” хэсэгт түр оршин суугч У, есөн настай хүүхэд есдүгээр сарын 29-ны14:30 цагт гэрээсээ гараад сураггүй болжээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 35 минут ажиллан У есөн настай, эрэгтэй хүүхдийг зургадугаар хорооллын “А” хэсгээс эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгсөн байна