8o
Улаанбаатар хот
mobile menu

Монголын ирээдүйд заналхийлсэн аюул

2016-04-06 09:29:00

Эх дэлхий сэргэж газар гэсэхтэй зэрэгцэн эмч нарын ачаалал нэмэгддэг. Учир нь энэ  цаг үед иргэдийн дунд суулгалт, цусан суулга  зэрэг гэдэсний халдварт өвчин эрчээ авдаг. Өвчлөл үүсч байгаа гол шалтгааны нэг бол  үйлдвэрлэлийн хог хаягдал, гэр хорооллын стандартын бус нүхэн жорлон. Өнөөдөр Нийслэлчүүдийн 60 гаруй хувь нь гэр хороололд амьдарч байна. Харин тэдгээр айл өрхийн 90 хувь нь энгийн нүхэн жорлонтой. Товчхондоо бол тэд нүхэн жорлон хэмээгч өвчлөл үүсгэгчтэйгээ хамт амьдарсаар. Харамсалтай нь иргэд өдөр бүр орж гарч байдаг нүхэн жорлонгийнхоо ариун цэврийн байдалд алдаа дутагдалтай ханддагаас өөрсдийгөө өвчлүүлж буруу дадалд суралцсаар.

Тэгвэл нүхэн жорлонгийн стандарт ямар байдаг вэ?       

Нүхэн жорлон агааржуулалтын хоолойтой, битүүмжлэл сайтай, суултуур эсвэл гишгүүртэй, цэвэрлэх боломжтой эд материалгаар хийсэн гэрэлтэй байх ёстой. Бороо болон цасны ус орохоос сэргийлж бага зэрэг өндөрлөг газар байрлуулна. Ялангуяа гал тогоо байшингаас дорж хаяж 15 метрийн зайтай байх хэрэгтэй. Нүхэн жорлонгийн шалыг өдөр бүр усаар угааж эсвэл үнсээр цэвэрлэнэ. Нүхэнд элдэв төрлийн хог, угаадас хийхгүй байх, гэр хорооллын айл өрхийн нүхэн жорлон гэрээс нь 10 метр зайтай. хажуу айлынх нь 12 метр байх ёстой. Гэвч тандалт судалгаагаар 10 өрхийн долоо нь гэрэлгүй, үнэртэй, ялаатай, зургаа нь муу усны нүхтэйгээ хамт байдаг нь тогтоогджээ.Тэгвэл нүхэн жорлондоо хэр анхаарал тавьдаг эсэхээс нь гаднаа жорлонтой тухайн байгууллага, хувь хүн айл өрхийг дүгнэж болно. Товчхондоо бол ил жорлон тухайн объёктыг илтгэх толь гэж ойлгож болно.  Мэдээж жорлонгийнхоо асуудлыг хэр шийдвэрлэж чадсанаас эрүүл мэнд нь хамаарна. Монгол оронд ихэвчлэн оршин байгаа газраасаа хамаараад жорлонг хийхдээ гар доорх өөрт байгаа материалаа ашиглаад банз модоор , эсвэл таар шуудайгаар хийсэн байх нь олонтой.

Гэвч ариун цэврийн стандартад нийцээгүй жорлонгийн улмаас бага насны хүүхдийн халдварт өвчин нэмэгдэж амь насанд нь хүрэх аюултай нөхцөл байдалд хүрээд байна. Хүн бүр нүхэн жорлонгийн асуудлаа шийдвэрлэх стандартын дагуу болгох хэрэгтэй гэдгийг мэддэг ч нүглийн нүдийг гурилаар хуурдагын адилаар өдөр хоногийг аргацаасан байдалтай өнгөрөөсөөр.  Сүүлийн 15 жилийн судалгаагаар  Монголын хот, суурин газруудад олон мянган орон сууц баригдсан ч модон жорлон хэрэглэгчдийн тоо дөнгөж гурван хувиар буурсан судалгааг НҮБ-аас гаргажээ. Товчхондоо бол өндөр барилга нэмэгдэхийн хэрээр жорлонгийн асуудал цэгцэрдэг гэсэн ойлголт эндүүрэл гэдгийг энэ судалгаа баталжээ.

Сүүлийн 15 жилийн судалгаагаар  Монголын хот, суурин газруудад олон мянган орон сууц баригдсан ч модон жорлон хэрэглэгчдийн тоо дөнгөж гурван хувиар буурсан судалгааг НҮБ-аас гаргажээ.

Монголын ирээдүйд заналхийлсэн аюул

Монголд хамгийн өргөн хэрэглэгдэж байгаа модон жорлон ялангуяа сургууль цэцэрлэгийн насны хүүхдүүд Монголын ирээдүй болсон залуусын эрүүл мэнд, ахуйн соёлд сөргөөр нөлөөлсөөр. Өвөлдөө сургуулийн хүүхдүүд жорлонруу нүцгэн гүйдгээс ханиад, томуу, зундаа үнэр танар нь дийлдэхээ байдгаас халдварт өвчлөл үүсч байна. Монголчууд хэзээ нүхэн жорлонгоосоо салж, ирээдүйдээ зовнихгүй болох вэ?

Нүхэн жорлонгийн халдварт өвчнийг сайн дураараа тээгч нь ялаа. Өвөлдөө л түр үзэгдэхээ больдог энэ амьтан бусад улиралд Монголчуудын ил задгай жорлонд цугларч нян бактерийг нь гэр лүү зуучлах үүрэг гүйцэтгэнэ. Харин тэдний гол бай бол нөгөө л насанд хүрээгүй, биеийн эсэргүүцэлгүй бага насны хүүхдүүд. Эцэг эхчүүд үр хүүхдүүдээ өвдсөнийх нь дараа эмнэлэг рүү гүйхээс илүү зөв зан үйлд суралцаж нүхэн нойлныхоо эрүүл ахуйн асуудалд анхаарах нь чухал.

Монголынхоо ирээдүй болсон бяцхан үрсийнхээ төлөө нүхэн жорлонгоо халах соёлын довтолгоо эхлүүлэх цаг нэгэнт болжээ.

Тэгвэл нүхэн жорлонгийнхоо асуудлыг бүх нийтээрээ яаж шийдэх вэ?

Эхлээд дэлхийн туршлагаас хуваалцбал XIX зууны дундуур Англид бохир усаа цонхоороо цацдаг, жорлонгоо Темез гол руугаа асгадаг байснаас “Их өмхий” болж, Лондон хотын дэд бүтцийг цоо шинээр барьж байгуулан аажмаар түүнээс ангижирчээ.Оршин суугчдын зан үйл ч өөрчлөгдөж Англичуудын дундаж наслалт 10 жилээр нэмэгдсэн түүхтэй.Тэгвэл Монгол орон хот, суурин газруудын гэр хорооллыг бүхэлд нь орон сууцаар хангах урт хугацааны ажлыг өрнүүлэхийн зэрэгцээ харьцангуй хямд төсөр зардалтай, сайжруулсан жорлон барьж ашиглах нь нийгмийн эрүүл мэндэд онцгой сайн нөлөө үзүүлэх юм. Тиймээс Монголынхоо ирээдүй болсон бяцхан үрсийнхээ төлөө нүхэн жорлонгоо халах соёлын довтолгоо эхлүүлэх цаг нэгэнт болжээ. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Уранхай муу гуталтай байх нь зүйтэй юм байнаа.Амьдрал ядуу байгаа гэсэн үг.Тиймээ?
2016/04/07 103.17.108.42
Уранхай муу гуталтай байх нь зүйтэй юм байнаа.Амьдрал ядуу байгаа гэсэн үг.Тиймээ?
2016/04/07 103.17.108.42
ХӨГЖЛИЙН ГАРЦ ХАЙСАН ГУТЛЫН ЖАГСААЛ ЧИНГИСИЙН ТАЛБАЙД МАРГААШ БУЮУ 4 САРЫН 7 НД БОЛНО ИЛҮҮ ГУТАЛТАЙГАА ИРЖ ОРОЛЦООРОЙ ЖАГСААЛД НЭГДСЭН ГУТАЛ БҮРИЙН ЦААНА ХЭЛЭХ САНАА ТУЛГАРСАН АСУУДАЛ БАЙГАА
2016/04/06 103.17.108.42