8o
Улаанбаатар хот
mobile menu

Үр тарианы 18 хувь, хүнсний ногооны 57 хувийг хураагаад байна

2021-09-29 11:16:31

Өнөөдрийн байдлаар 50.7 мянган га талбайг ангилан хадаж, 72.3 мянган га-гаас 105.8 мянган тонн үр тариа, үүнээс 66.6 мянган га-гаас 98.7 мянган тонн улаанбуудай, 11.6 мянган га-гаас 108.7 мянган тонн төмс, 5.1 мянган га-гаас 60.6 мянган тонн хүнсний ногоо, 14.2 мянган га-гаас 36.6 мянган тонн тэжээлийн ургамал, 13.9 мянган га-гаас 8.9 мянган тонн тосны ургамал хураан аваад байна. Ингэснээр үр тарианы хураалт 18.0 хувьтай, төмс, хүнсний ногооны хураалт 54.4-57.2 хувийн явцтай байгаа нь өнгөрсөн оны мөн үеийн түвшинд байна.

Ургац хураалтад 1787 цэрэг, 1871 оюутан, 7234 халамжийн болон гэрээт ажилтан, нийтдээ 10892 хүн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment