8o
Улаанбаатар хот
mobile menu

Бүлэглэн хүний аминд хүрсэн ноцтой хэргийг илрүүлжээ

2021-09-27 15:00:00

Дундговь аймгийн нутаг дэвсгэрт 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 29 настай, эрэгтэй Н гэгч нь мотоциклоо унаж гэрээсээ гараад сураггүй алга болжээ. Цагдаагийн алба хаагчид онцгой байдлын эрэн хайх, аврах ангитай хамтран тухайн иргэнийг эрэн хайсан бөгөөд 2021.09.24-ны өдөр буюу эрлийн 16 дахь өдөрт иргэн Н-ийг хиймэл нуурнаас олсон байна. Урьдчилсан байдлаар иргэн Н гадны нөлөөтэй нас барсан нь тогтоогджээ.

Хэргийн мөрөөр Дундговь аймаг дах Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж, уг хэргийг тус аймгийн харьяат Б, М нар нь бүлэглэн үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна. Хэрэгт холбогдуулан шалгаж байгаа Б, М нарт цагдан хорих таслан сэргийлэх хойшлуулшгүй арга хэмжээ авч, мөрдөн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment