8o
Улаанбаатар хот
mobile menu

Увс аймагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдлээ

2021-09-25 11:30:34

Өнгөрсөн шөнө 23:46 минутад Увс аймагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн тухай volcanodiscovery.com цахим хуудас мэдээллээ. Газар хөдлөлтийн төв нь Улаангом хотоос 80 км-ийн зайд, Өмнөговь сумын нутагт байжээ. Ховдын Жаргалант, Баян-Өлгий аймаг, ОХУ-ын Кызыл хотод чичирхийлэл мэдрэгдсэн тухай иргэд мэдээлжээ. 

Газар хөдлөлтийн талаар ОБЕГ-аас одоогоор тодорхой мэдээлэл өгөөгүй байна.

Монгол орны баруун хязгаар газар хөдлөлтийн идэвхижил өндөртэй бүсэд тооцогддог. Зургаан хоногийн өмнө буюу есдүгээр сарын 19-ний өдөр Увс аймгийн Өндөрхангай сумын нутагт мөн 4.5 магниутудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн юм.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment