8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийслэлчүүдийн 15 хувь вакцины III тунд хамрагдлаа

2021-09-25 10:51:52

Өнөөдөр /2021.09.25/ Улаанбаатар хотод суурин 23 цэгт 35 багийн 176 эмч, ажилтан ажиллаж, 3452 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Дархлаажуулалтын цэгүүд 10:00-15:00 цаг хүртэл ажиллана.

Харин өчигдөр /2021.09.24/ нийслэлийн хэмжээнд I тунд 133, II тунд 410, нэмэлт сэргээх тунд 1540, нийт 2083 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.5 хувь, II тунгийн хамралт 70.5 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 15 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2893 (24.3 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 66.345 (74.6 хувь), 16-17 насны 26.140 (77.1 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
АСУУЛТ байна
ХӨСҮТ ийн дарга нарыг сольсон. НЭГ удаа шалгалт хийхэд ВАКЦИН хадгалах горим 6 газар зөрчигдсөн мэдээ байгаа. 3 дахи тунгаа хийлгээд КОВИД тусаад байгаа нь ВАКЦИНГ буруу хадгалсантай холбоотой юу?
2021/09/26 192.82.70.144
  • Recent
  • Most Read
  • Most Comment