8o
Улаанбаатар хот
mobile menu

Энхтайваны гүүрэн дээрээс үсрэх гэж байсан иргэнийг онцгой байдлын аврагчид аюулгүй буулгажээ

2021-09-24 09:30:00

Нийслэлийн Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр, Энхтайваны гүүрэн дээрээс хүн үсрэх гэж байна гэсэн дуудлага есдүгээр сарын 24-ний 03:53 цагт онцгой байдлын албанд иржээ. 

Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 04:00 цагт очиход Энхтайваны гүүрний баруун талд 18 настай иргэн амиа хорлох зорилготой үсрэх гэж байжээ.

Алба хаагчид 15 минут ажиллаж, аюулгүй болгон тухайн иргэнийг буулгаж, тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эргүүлийн цагдаад хүлээлгэн өгсөн байна. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment