8o
Улаанбаатар хот
mobile menu

Шадар сайд ЭМЯ-нд ажиллаж, КОВИД-19-ийн хүнд өвчтөнд сахиур оруулах талаар ярилцжээ

2021-09-22 11:01:19

Шадар сайд С.Амарсайхан өчигдөр орой Эрүүл мэндийн яаманд ажиллалаа.

Энэ үеэр түргэвчилсэн тест нь ханиад томуутай байхад КОВИД-19 халдварын нэг адил эерэг хариу үзүүлдэгтэй холбогдуулан зайлшгүй тохиолдолд дахин ПГУ хийх талаар хэлэлцжээ.

Түүнчлэн КОВИД-19-ийн хүндэвтэр, хүнд өвчтөнд сахиур оруулах, иргэдэд өрхийн эмнэлгээр түгээж буй эм тарианы олголт, чанар хүртээмжид тасралтгүй хяналт тавих талаар холбогдох албаныхантай ярилцсан байна. 

Үүний зэрэгцээ эрүүл мэндийн салбарын нөхцөл байдлын тухай болон салбарын гажуудлыг засах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулах зэрэг асуудлыг хэлэлцжээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Анх короно гарч байх үед Нямдаваа доктор айх хэрэггүйээа энэ бол ханиад юм гэж хэлж байсан ямар үнэн үг байсан гээч гэтэл солиороод л Нямхүү,Амбасэлмаа Нарангэрэл нар дэвэргээд8,5 саяаар эмчилнэ гээд
2021/09/27 192.82.69.133
Зочин
Одоо хэвийн амьдралаараа амьдаръяаа сахиур оруулаад эмч сувилагчийн ажилд тустай өвчилсөн хүнээ хурдан эдгээх нь зөв шүү.Одоо монгол даяараа тарсан юм чинь
2021/09/27 192.82.69.133
  • Recent
  • Most Read
  • Most Comment