Шатахууны үнийн асуудлаар Ашигт малтмал газрын тосны газрын дарга Ц.Эрдэнэбаяр мэдээлэл хийлээ. Тэрээр "Улсын хэмжээнд шатахууны 16 хоногийн нөөцтэй болж буурсан. Яагаад гэвэл гаднаас орж ирэх импортын шатахууны хэмжээ багасаад, дотоодод борлуулалтын хэмжээ хэвийн явж байгаа. Үнийн хувьд зөрүү гарахгүй. БНХАУ-аас авах шатахууны үнэ ОХУ-аас авдаг үнэтэй адилхан байна. Өнөөдрийг хүртэл АИ-92 авто бинзений үнэ нэмэгдээгүй. Харин АИ-95 авто бинзений үнийг зарим ААН 100 төгрөгөөр нэмсэн. Үүнтэй холбоотойгоор ААН-д өнгөрсөн долоо хоногт шаардлага хүргүүлсэн. Өнөөдрөөс АИ-95 авто бинзений үнэ буцаад буурсан байх ёстой. Холбогдох шаардлагыг тавьж, дэмжих зүйл дээр ААН дэмжээд явна" гэв.
Ц.Эрдэнэбаяр: Өнөөдрөөс АИ-95 авто бинзений үнэ буцаад буурсан байх ёстой
2021-09-21 19:08:00