8o
Улаанбаатар хот
mobile menu

Соёл, урлагийн зарим үйлчилгээг аравдугаар сарын 1-нээс нээнэ

2021-09-21 09:43:06

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өчигдөр Монголын ресторан, зоогийн газрын холбоо, “Бэх” баар эрхлэгчдийн холбоо, Дуу бичлэг бүтээгчдийн  үндэсний  төвийн төлөөлөлтэй уулзлаа. Соёл, урлагийн байгууллагууд болон жуулчны бааз, хоол үйлдвэрлэл, караоке эрхлэгчдийн төлөөлөгчдийн тавьсан шаардлагад тулгуурлан зөвшилцөлд хүрснээр дараах шийдвэрийг гаргалаа.

Аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нийслэл хотын хэмжээнд соёл урлагийн үзвэр үйлчилгээг нээхийн дээр үйл ажиллагааг нь хязгаарлаад байсан зарим үйлчилгээг 50 хүртэлх хувийн хүчин чадалтайгаар ажиллуулахаар болсон байна. Тодруулбал:

Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагууд Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба болон Дүүргүүдийн худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлтэй “Хариуцлагын гэрээ” байгуулж нээх юм. Хамгийн гол нь Халдвар хамгааллын ТҮР ЖУРАМ-ын хэрэгжилтийг сайтар хангасан байхыг анхаарууллаа.

Дээрх үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарийг 00:00 цаг хүртэл байхаар тогтсон байна. Аравдугаар сарын 1-н хүртэлх хугацаанд дээрх газруудыг үйлчилгээ эрхлэх бэлтгэлээ сайтар базаахыг сануулсан юм. Түүнчлэн диско буюу бүжиглэдэг баарны тухайд үйлчилгээг нээх эсэхийг одоогоор хараахан шийдээгүй байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Малаа өдөрт 5000 хүрсэн байна
2021/09/24 150.129.140.145
  • Recent
  • Most Read
  • Most Comment