Э.Оюунболд 2019 оны улсын наадамд түрүүлж, аварга цол хүртсэн билээ. Наадмын дараа түүнээс допинг илэрч, улсын дээд шүүхийн 2020 оны арваннэгдүгээр сарын 2-ны 398 дугаар тогтоолоор аварга цолыг нь хүчингүй болгох шийдвэр гаргасан ч өнөөдрийг хүртэл маргаантай байсан билээ. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Э.Оюунболдын аварга цолыг хураах зарлиг гаргасан байна. Ингэснээр Үндэсний баяр наадмын тухай хуульд заасны дагуу Э.Оюунболдод 9-ийн даваанд өвдөг шороодсон Увс аймгийн Ховд сумын харьяат аварга Н.Батсуурьт даян аварга цол, 8-ын даваанд өвдөг шороодсон Улсын арслан Содномдоржид “Үлэмж бадрах” чимэг, 7-ийн даваанд унасан Д.Анарт “Улсын заан”, 6-ын даваанд унасан Б.Цэдэнсодномд “Улсын харцага”, 5 даваанд унасан Н.Мустафад “Улсын начин” цолыг тус тус хүртээхээр болжээ.
Э.Оюунболдын аварга цолыг хураажээ
2021-09-17 14:38:00