Хувийн хэвшлийн салбарт ажилладаг залуусын төлөөлөл найзуудтайгаа хамтран өөрсдийн санаачилгаар байгальд үүссэн хогийг цэвэрлэжээ. Тодруулбал Налайх дүүргийн нэгдүгээр хорооны нутагт байрлах Их ам орчим буюу аялал жуулчлалын гол бүс нутагт үүссэн их хэмжээний хогийг өнгөрсөн амралтын өдрүүдэд цэвэрлэсэн байна. Тэдний уг санаачилгыг Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газраас дэмжиж, зарим төрлийн байгууллага хамтарч оролцсон байна. Мөн "Налайх тохижилт үйлчилгээ" ОНӨААТҮГ-аас машин, техникийн дэмжлэг үзүүлж ажилласан аж. Түүнчлэн тус үйл ажиллагаанд 30 мянган иргэн сайн дураар оролцжээ.
Налайх дүүрэг дэх их хэмжээний хогийг залуус цэвэрлэжээ
2021-09-16 14:49:12