8o
Улаанбаатар хот
mobile menu

Онги, Улз, Хэрлэн, Онон, Чонохарайх зэрэг гол үерийн түвшинг 5-80 см давсан байдалтай байна

2021-09-14 10:30:00


Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ  сарын 13-ны өдрийн байдлаар Орхон голын адаг, Улз голын нийт уртын дагууд, Туул гол Лүн сум, Балж гол Дадал сум орчмоор усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-20 см нэмэгдэж, Бэлтэс, Үүр, Орхон, Идэр, Байдраг, Онги, Улз, Хэрлэн, Онон, Чонохарайх зэрэг гол үерийн түвшинг 5-80 см давсан байдалтай байна.

Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд мөн  Халх гол Баянхошуу сум орчмоор үерийн аюултай түвшинг 10-50 см даван хүчтэй үерлэсэн хэвээр байгаа юм.

Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл