Нийслэлийн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, “Нисэхийн хадан хясаа” гэдэг газрын баруун талд “Туул” голын усанд хүн живсэн тухай дуудлага энэ сарын 13-ны өдрийн 00:24 цагт Онцгой байдлын албанд иржээ.
Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 16 км замыг туулан 00:58 цагт очиход Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны харьяат иргэн А /19 настай, эрэгтэй/ осгосон байдалтай “Туул” голын салаанд эсэн мэнд байсныг гаргаж авсан байна.
Иргэнийг тус дүүргийн цагдаагийн II хэлтэст хүлээлгэн өгчээ.