8o
Улаанбаатар хот
mobile menu

У.Хүрэлсүх: Цар тахлын улмаас амь насаа алдсан иргэдийн ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье

2021-09-13 12:15:00

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд  болж байна. 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уулзалтыг нээж үг хэлэв.  Тэрбээр "Цар тахлын улмаас амь насаа алдсан иргэдийн ар гэр, төрөл төрөгсөд, ойр дотны хүмүүст гүн эмгэнэл илэрхийлье. Цар тахалтай тэмцэж байгаа эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналт болон бусад төрийн албан хаагчид,  хүнд цаг үед бүх боломжоо дайчлан тасралтгүй ажиллаж, ажлын байраа хадгалж буй баялаг бүтээгчид, хөрөнгө оруулагч нарт талархал илэрхийлж, амжилт хүсье. Түүнчлэн цар тахлын өндөржүүлсэн бэлэн байдлын үед халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж, төр засгаас явуулж буй бодлого, үйл ажиллагааг ойлгон дэмжсээр ирсэн нийт ард иргэддээ Монгол төрийн нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж эрүүл энхийг хүсье" гэв. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment