8o
Улаанбаатар хот
mobile menu

Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн мөнгийг бэлэн өгөхгүй

2021-09-13 12:04:25

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд болж байна. Тус уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар оролцож, бизнес эрхлэгчдийн саналыг сонсож байна.

Зөвлөлдөх уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийн бодлого"-ын талаар илтгэл танилцуулж байна. Тэрбээр "Хүүхдийн мөнгийг бэлнээр хүүхэд бүр олгох нь хүүхэддээ бүрэн хүрч чадахгүй байна. Энэ нь нөгөө талаараа халамжийн бодлогыг нэмэгдүүлж хөдөлмөр эрхлэхгүй байх сэдлүүдийг бий болгож буй. Тиймээс хүүхдийн мөнгийг ирээдүйд бэлнээр нь олгох бус тухайн хүүхдийн хадгаламжийн данс руу хийдэг байх бодлогыг баримтлана. Хүүхэд тодорхой цаг хугацаанд энэ мөнгөө хадгаламжаар аваад тухайн иргэн амьдралын зах руу хөл тавих үед 15-20 сая төгрөгийн хадгаламжтай байх болно. Ингэснээр ирээдүй боловсрол, ирээдүйн эрүүл мэнд, ирээдүйн орон сууцтай иргэнийг бид бий болгож чадна" гэв. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Том маань 2 жилийн дараа оюутан болох учраас мөнгийг нь хадгалаад 3 багынхаа мөнгийг амьжиргаандаа нэмэрлэдэг. Энэ бол байж боломгүй шийдвэр.
2021/09/14 66.181.161.91
Зочин
Эсэргүүцэж байна. Манайх ам бүл 6. Нөхөр ганцаараа ажилтай. Сарын цалин 900000. Би 1р ангийн хүүхдээ зөөгөөд 2, 3 настай 2 багыгаа хараад ажил хийж чадахгүй байна.
2021/09/14 66.181.161.91
zorig
haha ynen yy Ugaasaa hadgalaad l yavdag sh dee Bitgii zamaas ni husaarai daa
2021/09/14 202.9.40.72
Д
Одоо зөв сэтгэж байна. Цалин тэтгэвэр бүү нэмээрэй. Та нар нэмэхээрээ долларын ханш өсгөөд бүр их дарамт үүсгээд байна. Валютын ханшыг буулга. Долларыг 1000 төгрөгтэй тэнцүүл.
2021/09/13 172.58.231.164
zochin
Heregjeed yavbal zuv bodlogo bna. Daanch yria ni heregjdeggui ergej butssan yria l bolood ungurdug Tur zasagtai uls oron bolson doo.
2021/09/13 103.57.92.123
ЦАЛИН ТЭТГЭВЭР ТЭТГЭМЖЭЭ 2 ДАХИН НЭМЭЭ
Ийм л аахар шаахар бэлэн өгнө өгөхгүй гэсэн юмны араас хөөцөлдөөд явах юм даа. НААНА ЧИНЬ БАРАА ТАВААР ШАТХУУНЫ ҮНЭ ЧИНЬ 1-2 ДАХИН ӨСЧИХӨӨД ТӨГРӨГИЙН ХУДАЛДАН АВАХ ЧАДВАР ЧИНЬ УНАЧИХААД БАЙНА...
2021/09/13 202.9.47.16
БАЖИГ
өдрөөс өдөрт юмны үнэ нэмэгдэж байгааг мэдэж байна уу, цалин мөнгө хүрэлцэхгүй хүүхдийн мөнгийг хоол хүнсэндээ зарцуулдаг.
2021/09/13 202.170.65.45
б
Хүүхдийн мөнгө биш банкны мөнгө болхийм бналдаа. 80 90% нь хүүхэддээ хүрж хоол ундын авж бгашдээ юугааа солиороод бгаамдэээ
2021/09/13 202.126.89.199
АРД
Худлаа их мэдэмхийрээд байхаар цалин тэтгэвэр тэтгэмж хүүхдийн мөнгийг 2 дахин нэмнэ үү? Бүх барааны чинь үнэ 2 дахин нэмэгдчихлээ. 2 жилийн өмнөх цалин тэтгэвэр тэтгэмж хүүхдийн мөнгө хүрэлцэхгүй бна
2021/09/13 202.9.46.51
ЭРГҮҮ
Угаасаа ихэнх нь Хүүхлийн 18 нас хүртэлх хадгаламжтай байгаа малнууд минь Ямарч хадгаламж байсан Хадгаламж барьцаалсан зээл гэж байгаа
2021/09/13 202.55.188.105
Отго
За тэгээд нэг бүтэхгүй банкинд бүгдийг нь тавиад туухнэээ
2021/09/13 202.55.188.46
  • Recent
  • Most Read
  • Most Comment