Өнөө шөнө Төв, Сэлэнгийн газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр 0-5 градус хүрч цочир хүйтрэх тул ил задгай хүнсний ногоо хайрагдаж болзошгүйг анхаарууллаа.
Мөн Ховд аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс энэ сарын 9-ний өдөр ихэнх нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулав.
10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи 10, 11-нд нутгийн зарим газраар, 12-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 27-32 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-10 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна. 12-нд нутгийн зүүн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.
Агаарын температур шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 3-8 градус байна. Өдөртөө Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 11-16 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндий, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 16-21 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 27-32 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.