Монголын Боксын холбооны хурлаар удаа дараа ёс зүйн алдаа гаргасан гэх шалтгаанаар МУГТ Э.Цэндбаатарыг ДАШТ-ын сонгон шалгаруулалт болон шигшээ багийн бүрэлдэхүүнээс хасах шийдвэр гаргасан. Энэ талаар Монголын Боксын холбооноос "Өчигдөр цахимаар яаралтай хурал зарласан бөгөөд удахгүй болох эрэгтэй боксын ДАШТ-д оролцох тамирчдын сорилго шалгуур, шүүгчдийн бүрэлдэхүүнийг баталсан байна.
Гавьяат тамирчин Э.Цэндбаатар удаа дараа сахилга бат, ёс суртахууны зөрчил гаргасан тул түүнийг шигшээ багаас хасаж, ДАШТ-д оруулахгүй байхаар шийдвэрлэсэн байна.
Шигшээ багийн тамирчин шөнийн 02:00 цагийн үед согтуугаар зодоон хийж, бэлтгэлээ алдагдуулсан нь буруу гэж үзэж байгаа бөгөөд энэ удаагийн үйлдэл нь анхны удаа биш бөгөөд ийм шийдвэр гаргахаас өөр аргагүй байсан" гэв.