Коронавирусийн халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор 22:00 цагаас хойш хатуу хөл хорио тавих саналыг ХӨСҮТ болон эрдэмтдийн зөвлөлөөс гаргажээ.
КОВИД-19 халдварын тохиолдол зургаадугаар сард болсон хоёр дахь давалгааны үеийг хэдийнэ давж, хоногт 3,963 хүн халдвартай нь бүртгэгдэж байна. Есдүгээр сарын 8-ны байдлаар 19,440 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа талаар ЭМЯ мэдээлсэн.
Хэрэв оройн цагаар хатуу хөл хорио тогтоовол халдварын тархалт тодорхой хэмжээнд буурна гэж ХӨСҮТ үзсэн байна. Ялангуяа, 22:00 цагаас хойш хөдөлгөөн эрчимжиж, олон хүн цуглаж, найр наадам хийх нь ихсэж байгаа тул ийнхүү санал гаргажээ.