Төв аймгийн Жаргалант суманд 5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон нь Улаанбаатар хотод мэдрэгдлээ.
Тодруулбал, газар хөдлөлт Улаанбаатарын цагаар 2021 оны есдүгээр сарын 8-ны 00:50:33 цагт Төв аймгийн Жаргалант сумаас зүүн хойд зүгт 18 километрын зайд болсон байна.
Газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатар хот болон Булган аймгийн Баяннуур, Булган, Бүрэгхангай, Дашинчилэн сум, Дархан-Уул аймгийн Дархан, Шарын гол сум, Сэлэнгэ аймгийн Баянгол, Ерөө, Зүүнбүрэн, Орхон, Мандал, Жавхлант, Сайхан, Сант, Цагааннуур, Хушаат, Хүдэр, Хөтөл, Шаамар сум, Орхон аймгийн Баян-Өндөр сум, Төв аймгийн Алтанбулаг, Аргалант, Баянхангай, Батсүмбэр, Баянцогт, Борнуур, Заамар, Зуунмод, Жаргалант, Лүн, Өндөрширээт, Сэргэлэн, Сүмбэр, Угтаалцайдам, Цээл, Эрдэнэ сумдын иргэдэд хүчтэй мэдрэгдсэн бөгөөд учирсан хохирлын талаар мэдээлэл ирээгүй байна.