"Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо” “Гэрэлт цамхаг сан Монгол” ТББ фэйсбүүкийн Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ. Тодруулбал,
Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, журмыг үндэслэн нийгмийн сүлжээн дэх хүний эрхийн зөрчил, цахим хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт, бэлгийн мөлжлөг, залилан, жендэрийн харилцаан дахь гадуурхлын эсрэг нэгдэж,
•цахим аюулгүй байдлыг хангах, цахим халдлагаас хамгаалах,
•охид эмэгтэйчүүдийн цахим боловсролыг нэмэгдүүлэх, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх,
•МЭХ-ны цахим орчин дахь үйл ажиллагаа, мэдээллийг түгээх чиглэлээр хамтарсан кампанит ажлуудыг зохион байгуулах,
•Цахим орчинд эерэг, зөв, соёлтой оролцох боловсрол олгох, сургалт хэлэлцүүлэг хийх, цахим хүчирхийлэл, доромжлол, гадуурхал, дээрэлхэлт зэргээс өөрийгөө хэрхэн хамгаалах талаар мэдлэг олгох, хамтарсан сургалт сурталчилгааны ажил зохион байгуулах.
•Сургагч багш бэлтгэх
•Хэлэлцүүлэг, лекц, сургалт, соён гэгээрүүлэх, нөлөөллийн ажил зохион байгуулах
•Хөдөө орон нутагт цахим төрлийн хүчирхийлэлд өртөж буй эмэгтэйчүүдэд хүрч ажиллах.
•Facebook орчинд МЭХ-ны явуулж буй үйл ажиллагаа, мэдээллийг дэмжих, түгээх;
Хамтын ажиллагааны хүрээнд контент бэлтгэн нийлүүлэхээр Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо” “Гэрэлт цамхаг сан Монгол” ТББ фэйсбүүкийн Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтын ажиллагаагаа эхлүүллээ.