2021 оны есдүгээр сарын 6-ны өдрийн гарах чиглэлд Монгол Улсын 7804 дугаар аяллын ачааны галт тэрэгний зүтгүүр талаас 40 дүгээр вагоны рамын хөндийд ууттай зүйл нуусан байсныг тээврийн хэрэгсэл шалгах манаанд үүрэг гүйцэтгэж байсан Хилийн 0108 дугаар ангийн дэд ахлагч Ц.Ганбаатар, гэрээт хилчин түрүүч Г.Энхболд нар илрүүлсэн байна. Шалгалтаар нийт 7 ууттай 10.125кг байгалийн чулуу байжээ.
Галт тэрэгний рамны хөндийд ууттай зүйл нуун хил гаргах гэж байсныг илрүүлжээ
2021-09-07 13:00:00