8o
Улаанбаатар хот
mobile menu

Мотоциклоор гараад сураггүй болсон хоёр иргэнийг эрэн хайж байна

2021-09-07 09:38:45

Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн “Хүрд” гэдэг газар хоёр иргэн гэрээсээ мотоциклоор яваад сураггүй болжээ.

Тодруулбал, иргэн М, Н нар есдүгээр сарын 3-ны өдөр гэрээсээ мотоциклоор гараад сураггүй болсон бөгөөд мотоциклыг нь “Эг”-ийн голын бетон гүүрний хажуугаас олжээ. Энэ тухай дуудлагыг есдүгээр сарын 6-ны өдрийн 18:10 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан байна. 

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид тус сумын харьяат иргэн М /52 настай, эрэгтэй/, Н /40 настай, эрэгтэй/ нарыг Эгийн голд эрэн хайх ажиллагааг зохион  байгуулж эхэлжээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment