Увс аймгийн Түргэн сумын Баянхайрхан нэгдүгээр багийн нутаг аймгийн төвөөс баруун хойд зүгт 48 км, сумын төвөөс баруун урд зүгт 11 км-т орших Хамрын амны-Адаг хэмээх гэдэг газарт есдүгээр сарын 5-ны өдрийн 12.00 цагийн орчимддолоон настай хүү гэр бүлийн хамт аялж байгаад сураггүй болжээ.
Энэ тухай мэдээллийг есдүгээр сарын 5-ны өдрийн 19.55 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан байна. Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан ажилтнууд мөн өдрийн 20.00 цагаас эхлэн хүүг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 22.28 цагт тус сумын Баянхайрхан I багийн Хэрцийн-Эхэн гэдэг газраас /сумын төвөөс баруун урд зүгт 55 км-т/-аас эсэн мэнд олж, аавд нь хүлээлгэн өгсөн гэж ОБЕГ-аас мэдээлэв.
Гэр бүлээрээ аялж яваад алга болсон долоон настай хүүг олжээ
2021-09-06 12:35:42