Төрийн албаны тухай хуулийн хэлэлцүүлгийн үеэр Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ орон нутгийн төрийн албан хаагчдыг орон сууцаар хангана гэсэн сэтгэл гаргасан санаачлагыг гаргасан ч газар унав. Учир нь тэрээр хөдөө орон нутагт ажиллаж байхдаа бага цалингаар амьжиргаагаа залгуулж байгаа тэдэнд орон сууц олгох хуулийн заалтыг оруулах ёстой гэсэн ч энэ саналыг байнгын хорооны гишүүдэд дургүйцэж баримжаатай зүйл ярихыг хүслээ. Тэр дундаас сөрөг хүчний гишүүн гэгдэх Ё.Отгонбаяр “Би Засгийн газрын гишүүн байсан хүн. Наад яриад байгаа зүйлд чинь тооцоо судалгаа байна уу. Арай ч ингэж болохгүй. Засгийн газрын зовлонг би ч гадарлаад байна. Баянсэлэнгээ баримжаатай юм ярь” хэмээжээ. Харин З.Баянсэлэнгэ нэлээд бухимдаж өөрийнхөө саналыг дэмжүүлэх гэсэн ч түүнийг хүсэл талаар болж санал хураалтаар дэмжигдээгүй аж. Сонгуулийн шоу болгож, ард түмнийхээ өмнө хийсэн зүйлтэй болох гэж хэрэгжүүлж боломгүй хэт дээгүүр зүйлийг бүтээх гэж оролдсон гишүүд ордноор дүүрчээ.
З.Баянсэлэнгийн санал дэмжигдсэнгүй
2016-04-06 07:28:00