Өчигдөр буюу есдүгээр сарын 2-ны өдөр ХУД-ийн нутаг дэвсгэр, 4-р хороо, Хангарьд сити хотхоны урд баригдаж буй барилгаас хүний дээр төмөр уначихлаа гэх дуудлага Нийслэлийн түргэн тусламжийн төвд иржээ. Түргэн тусламж дуудлага ирснээс хойш 10 минутын дараа очиход 52 настай эрэгтэй А нас барсан байсан. Урьдчилсан байдлаар талийгаач “Интас наран” ХХК-ийн гэрээт ажилтан гэх мэдээлэл байна. Одоогоор ослын шалтгаан, нөхцлийг тодруулахаар ХУД-ийн цагдаагийн хэлтэс ажиллаж байна.