Гэр шатаж 52 настай иргэн галд өртөж, нас баржээ. Тодруулбал, Завхан аймгийн Улиастай сумын Зэгстэй багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг есдүгээр сарын 01-ний өдрийн 14:00 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн алба хаагчид дөрвөн км замыг туулан 14:05 цагт очиход иргэн Б-гийн таван ханатай гэр шатаж байсныг таван минут ажиллаж унтраасан байна.
Уг гал түймэрт иргэн Б /52 настай, эмэгтэй/ өртөж нас барсан байсан тул цогцсыг тус аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгчид шилжүүлж өгчээ.