Нөхөн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ тодруулах МАН-ын Бага хурал өчигдөр орой 22.00 цагийн үед өндөрлөлөө. МАН-ын Бага хурлаас олонхийн саналаар дараах шийдвэр гарчээ. Тодруулбал, Удирдах зөвлөлөөс Хэнтийн тойрогт аймгийн засаг дарга Ц.Идэрбат, Сонгинохайрхан дүүрэгт Н.Энхбаярын хүү Э.Батшугарыг өрсөлдүүлэх санал оруулсаныг дэмжжээ. УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир танхимаас СХД-ийн Засаг дарга Н.Алтаншагайг нэр дэвшүүлсэн ч тэрээр нэрээ татжээ. Ингээд бага хурлын гишүүдийн 97.8 хувийн саналаар Ц.Идэрбатыг , 95 хувийн саналаар Э.Батшугарыг тус тус дэмжиж, нөхөн сонгуулийн нэр дэвшигчдээр баталлаа.
МАН-ын Бага хурлаас Э.Батшугар, Ц.Идэрбат нарыг баталлаа
2021-09-02 09:10:00