Засгийн газрын ээлжит бус хуралдаан хуралдаанаар, коронавируст халдварын хүнд хэлбэрт хэрэглэж буй “Remdesivir” эмийг гааль болон НӨАТ-аас чөлөөлөхөөр шийдвэрлэжээ.
Ингэснээр зах зээл дээр “Remdesivir” эмийн үнийн хөөрөгдөл үүсэхээс сэргийлэх, эмчилгээний хүртээмж нэмэгдэх ач холбогдолтой гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.