Ерөнхийлөгч асан Х.Баттулга Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орон тооны бус зөвлөхөөр ажиллахаар болжээ. Үүнээс гадна "Bloomberg TV Mongolia" телевизийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Э.Долгионыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орон тооны зөвлөхөөр томилохоор болжээ. Тэрбээр 2020 оны УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшиж байсан юм.
Х.Баттулгын энэхүү томилгооны асуудлыг МАН-ын удирдлагын түвшинд удаан хэлэлцсэн байна. Ингээд маргааш орон тооны бус зөвлөхөөр томилох тушаалыг гаргахаар болсон байна.